Ж.Байден Иракийн Курдистанд гэнэтийн айлчлал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-29 10:17:55

ЭЛЬ-КУВЕЙТ. /Reuters/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Курдын Засгийн газрыг дэмждэгээ илэрхийлэх зорилгоор Иракийн Курдистаны нийслэл Эрбиль хотод гэнэтийн айлчлал хийсэн байна.

Ж.Байден өмнө нь Багдадад урьдчилан төлөвлөлгүйгээр айлчилжээ.

Америкийн дээд удирдлагын төлөөлөгч энэ сард гурав дахь удаагаа Иракт айлчилж байгаа нь энэ юм. Ойрхи Дорнодын тус улсад өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын сайд Эштон Картер нар урьдчилан мэдэгдэлгүйгээр айлчилж байсан билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ