Цэргийн насны эрчүүдийн судалгааг гаргана

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-23 14:56:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас нийт төрийн болон ТББ-уудын эрэгтэй алба хаагчдын бүртгэл, судалгааг энэ сарын 24-нөөс хоёр долоо хоногийн хугацаанд хийхээр шийдвэр гарчээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийж, төрийн болон ТББ-д ажиллаж байгаа эрчүүдийн цэргийн албаны бүртгэлтэй холбоотой судалгааг гаргах ажээ. 

Цэргийн насны бүх эрчүүд цэргийн алба хаасан, хаагаагүйгээс үл шалтгаалан жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж байх ёстой бөгөөд энэ бүртгэлд аймгийн нийт эрчүүдийн 80 гаруй хувь нь л хамрагддаг байна.

Бүртгэлд хамрагдахгүй байгаа эрчүүдийн дийлэнхийг төрийн албанд ажиллаж байгаа эрэгтэйчүүд болон өөр аймаг, нийслэлээс шилжин ирж, орон нутагтаа бүртгүүлээгүй иргэд эзэлж байгааг Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх онцолсон.

Тэрээр “төрийн болон ТББ-д ажиллаж байгаа эрчүүдийн хувьд цэргийн алба хэзээ, ямар хэлбэрээр хаасан нь тодорхойгүй, цэргийн алба хаагаагүй тохиолдолд хоёр жилд нэг удаа аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулдаг цэргийн бэлтгэлийн анхан шатны сургалтад хамрагдсан эсэх нь мэдэгдэхгүй, бүртгэл судалгаа байхгүй байгаа учраас энэ судалгааг авч байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ