Д.Руссеффийн сонгуулийн стратегийн зөвлөхөд авлигын хэрэг үүсгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-29 09:43:01

БРАЗИЛИА. /ВВС/. Бразилын прокурорууд тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффийн сонгуулийн стратеги төлөвлөгч Жоао Сантанад авлигын хэрэг үүсгэсэн байна.

2010 болон 2014 оны сонгуульд байгуулсан Дилма Руссеффийн ялалт Жоао Сантанагийн стратегитай холбоотой гэж үздэг аж.

Нефтийн “Петробрас” компаниас хөрөнгө шилжүүлэх замаар авлига авсан гэж өөрийг нь буруутгаж байгааг тэрбээр эрс няцаасан байна. Тус компанитай холбоотой авлигын дуулиан шуугианд Бразилын 50 орчим улс төрч холбогдон шалгагдаж байгаагийн дотор Конгрессын доод танхимын дарга байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Сантанаг баривчилбал огцрох эсэх нь шийдэгдэх гэж буй  Руссеффэд хүнд цохилт болно.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ