Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж буяны ном хурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-29 01:16:15

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж өнгөрүүлдэг.

Энэ өдрийг манай улс 1999 оноос тэмдэглэж эхэлснээр нийгмийн түншлэлийн талуудын оролцоотойгоор “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” нэг сарын аян өрнүүлдэг уламжлал тогтсон. Уг аяны хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатарын санаачлагаар аймгийн ЗДТГ, Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Мэргэжлийн Хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Ажил Олгогч эздийн холбоо зэрэг байгууллагууд болон үйлдвэрүүдийн ажилтан албан хаагчид үйлдвэрийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэж Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалан хийдэд буяны ном хуруулж зул өргөлөө. 2015 онд улсын хэмжээнд үйлдвэрийн 383 осол бүртгэгдэж 48 хүн амь насаа алдаж 25 хүн тахир дутуу болж 325 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.

Дархан-Уул аймгийн тухайд 2015 онд нийт үйлдвэрлэлийн осол 21 бүртгэгдэж гурван хүн амь насаа алдсан гэдгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс  мэдээллээ. Уг хийдэд буяны ном хурах үеэр тус аймагт үйлдвэрлэлийн ослоор нас барагчдын ар гэрийнхний төлөөлөл оролцлоо.

                                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ