Баян-Агт, Сайхан, Могод суманд малын хорогдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-20 11:50:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар 23,5 мянган толгой мал хорогдлоо.

Цас их унасан Баян-Агт, Сайхан, Могод суманд хамгийн их 3,6-8,1 мянган толгой мал хорогджээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээгээр 1570 адуу, 1559 үхэр, 13381 хонь, 7081 ямаа хорогдсон мэдээ байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрсний дээр ургамлын ургац тааруу, зарим суманд улийн цагаан оготно ихээр тархсан, отор нүүдлийн хөлд дарагдсан, цас их унасан учраас хаваржилт тавгүйтэж, малын хорогдол их гарах төлөвтэй байна. Ялангуяа төлөг, борлон, бяруу зэрэг өсвөр мал өвс, тэжээлийн дутагдлаас болж өлдөн ихээр хорогдож, төллөх эх мал хээл хаяж байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Г.Гантулга ярилаа. 

Холбоотой мэдээ