Нисэх онгоцны буудлын удирдлагууд 10 тэрбум орчим ам.долларын тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 16:34:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний дэгдэлтийн үр дагаврын улмаас үүссэн алдагдлаа нөхөхийн тулд яаралтай тусламжийн хувиар 10 тэрбум орчим ам.доллар олгохыг нисэх онгоцны буудлын удирдлагууд АНУ-ын засаг захиргаа болон Конгрессоос хүсжээ. Энэ тухай АНУ-ын Нисэх онгоцны буудлын удирдлагын холбооны дэд ерөнхийлөгч Жоэль Бэкон мэдэгдсэн байна. 


“Нисэх буудлууд хаагдахгүй гэдгийг би хэлмээр байна. Салбаруудын одоогийн үйл ажиллагааг дэмжиж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өрөө барагдуулах чадамжид бид санаа зовниж байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Коронавирусний дэгдэлтийн үр дагавар нисэх онгоцны буудлуудын орлогыг 40 хувиар буурахад хүргэжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 10 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээсэн байна.


Конгресс бидний хүсэлтийг нааштайгаар  хүлээж авна гэж найдаж байна гэж Бэкон мөн мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ