“Facebook” ажилтнууддаа 1000 ам.доллар олгоно

Дэлхийд | Технологи
khulan@montsame.gov.mn
2020-03-18 10:40:22

САН-ФРАНЦИСКО. /CNBC/. Facebook” компани шинэ коронавирусний халдварын тархалтын үед алсаас ажиллаж буй ажиллах хүчиндээ дэмжлэг үзүүлэх үүднээс ажилтан тус бүрт 1000 ам.долларын урамшуулал олгохоор болжээ.


Facebook” компани ажилтнууддаа урамшуулал санал болгосон тухай “The Information” цахим хуудас анх олон нийтэд мэдээлсэн байна. Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ талаар мягмар гарагт дотоод сүлжээгээрээ дамжуулан ажилтнууддаа мэдэгджээ.


"Манай компани 45 мянга орчим үндсэн ажилтантай" гэж Facebook” компанийн өнгөрсөн нэгдүгээр сарын санхүүгийн тайланд тэмдэглэжээ. Үүнээс гадна тус компани нь хэдэн мянган гэрээт ажилтантай бөгөөд тэдэнд урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй байна.


Facebook” нь ажилтнууддаа урамшуулал олгохоор болсон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхны компани биш бөгөөд даваа гарагт “Workday” ажилтнууддаа хоёр долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ