Цахилгааны холболт авах хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-18 11:12:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Эрчим хүчний хэрэглээний дүрмийг шинэчлэн баталсан тухай Эрчим хүчний яамны газрын дарга Б.Насантогтох мэдээлэв.


Дүрэмд зааснаар, иргэн, ААН-үүд эрчим хүчний хэрэглээтэй холбоотой санал, хүсэлтээ dulaan.mn, tog.mn цахим системд өгч түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчээр хангагч болон хэрэглэгчийн харилцаа түргэн шуурхай, хугацаа хэмнэсэн бодит өгөөжтэй болох нөхцөлийг дүрмээр зохицуулсан байна. Тухайлбал, цахилгааны холболт авахаар хүсэлт гаргасан иргэн, ААН цахимаар хүсэлтээ гаргаж, тухайн хүсэлт аль шатанд явааг давхар хянах боломжтой аж. 


Иргэд төв суурин газрын цахилгааны зурваст хашаа барих, шугамын трасст өөрчлөлт оруулах зэрэг хүндрэл гаргаж байгаа  тул тэдгээр хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байхаар дүрэмд тусгасан гэдгийг Эрчим хүчний яамны газрын дарга Б.Насантогтох онцоллоо.

Холбоотой мэдээ