Коронавирусээр халдварласан тав дахь тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-17 20:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Берлин-Улаанбаатарын тусгай нислэгээр 3-р сарын 16-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс "COVID-19"-ийн халдвар илэрчээ.


Энэ нь Монгол Улсад коронавирусний халдвар илэрсэн тав дахь тохиолдол болон бүртгэгдэж буйг ЭМЯ-ны өнөөдрийн 19.24 цагт хийсэн цахим мэдээллийн үеэр мэдээллээ. 


"Итали улсаас ирсэн иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байна. Тэрээр өчигдөр халдвартай нь тогтоогдсон, Германаас ирсэн иргэнээс онгоцонд хол суусан, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа. Ер нь гадаадаас ирж байгаа иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу, шинж тэмдэгтэй иргэдээс гадна Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан хотоос ирсэн иргэдээс ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой хэмжээний оновчтой тактик болж байна" гэж тус мэдээллийн үеэр ЭМЯ-ны төлөөлөгч онцолсон юм.


Мөн "Онош батлагдсан таван тохиолдлыг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журам заавраар эмчилж байна. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэл дутагдсан зүйл байхгүй" хэмээн тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус мэдээллийн үеэр хэллээ. 


Холбоотой мэдээ