Оросод сурдаг сонсогчид ХӨСҮТ-д эмнэлгийн тоног төхөөрөмж явуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-28 15:35:53

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас олон хүүхэд амь насаа алдсан нь олны анхаарлыг татаад байна.

ОХУ-д цэргийн сургуульд сурч буй манай сонсогчид хандив цуглуулан анагаах чиглэлийн аппарат ирүүлсэн тухай сайн мэдээ ирлээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүд худалдан авчээ.

"Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэх мэт багаж тоног төхөөрөмжүүд илгээмжид нь багтжээ. Өнөө өглөө эдгээр аппаратуудыг БХЯ, ЗХЖШ-ын албаны хүмүүс  Үндэсний Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ