Кентаккид болох сунгааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-17 11:11:32

ВАШИНГТОН. /CNN/.  Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгааг коронавирусний улмаас зургадугаар сарын 23-нд болгож хойшлууллаа гэж Кентакки муж улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Адамс мэдэгджээ.


“Сунгааг хойшлуулах шийдвэр тийм ч хялбар байсангүй. Гэсэн хэдий ч Бүгд Найрамдах намаас сонгогдсон Төрийн нарийн бичгийн дарга, Ардчилсан намаас сонгогдсон муж улсын захирагч нар зөвшөөрсөн” гэж Адамс “Twitter” хуудсандаа бичсэн байна. 


Сунгааг хойшлуулснаар сонгуулийг “хэвийн” явуулах, шаардлагатай өөрчлөлтөд бэлтгэх боломж олгоно гэж Кентакки муж улсын эрх баригчид найдаж байгаа аж.


Өмнө нь Луизана болон Жоржи муж улсад болох сунгааг хойшлуулсан юм. Түүнчлэн Охайо муж улсад мягмар гарагт явуулах сунгааг хойшлуулах саналыг муж улсын захирагч Майк Деуайн тавьсан боловч шүүхийн дэмжлэгийг авч чадаагүй байна. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаа мягмар гарагт Аризона, Флорида, Охайо болон Иллинойс муж улсад болно. 


Холбоотой мэдээ