Цахим тоглолтоор цугласан 284 сая төгрөгийг УОК-т хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-16 14:32:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хурд” хамтлагийн санаачилгаар зохион байгуулсан “Буцааж нэхэхгүй хайр” анхны цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандивыг өнөөдөр УОК-т албан ёсоор хүлээлгэн өглөө.


Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм болох зорилготой тус тоглолтын үеэр 27 900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандив илгээжээ.



Холбоотой мэдээ