Английн хоёр дахь том гангийн үйлдвэрийг Хятадын компани худалдан авлаа

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-11 13:46:03

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хувийн хэвшлийн “Жин Еэ” компани Англи улсдаа хоёрт ордог, томоохон гангийн үйлдвэрийг 50 сая фунтээр худалдан авсан тухай тус улсын Global times сонинд мэдээлжээ.

Тус үйлдвэр нь 3200 гаруй ажилтантай бөгөөд хятадын Жин Еэ компани ирэх 10 жилд компанийн хөрөнгийг 1.2 тэрбум фунтэд хүргэнэ хэмээн амласан байна.

Энэхүү үйлдвэр нь Англи улсдаа хоёрт ордог том хэмжээний гангийн үйлдвэр бөгөөд 1967 онд гангийн үйлдвэрлэл эрхэлдэг 14 аж ахуйн нэгж нийлж байгуулж байжээ. Улмаар 2007 онд Энэтхэг улсын Tata Steel компани худалдан авсан байна.

Энэ үйлдвэр нэгэн цагт Англи улсын гангийн хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг байжээ.

Жин Еэ компаниас энэхүү үйлдвэрийг худалдаж авснаар компанид дутагдаж буй гангийн бүтээгдэхүүнийг нөхөж, бараа бүтээгдэхүүний төрөл нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

              

Холбоотой мэдээ