Нефтийн үнэ 35.85 ам.долларт хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-10 11:07:38

МОСКВА. /TASS/. “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 7.22 хувиар өсөж, нэг торх нь 35.85 ам.доллар болсныг Лондоны “ICE” биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.


Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 32.28 ам.долларт хүрч, 4.02 хувиар өссөн байна.


Лондоны “ICE” биржийн даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 31.02 ам.долларт хүрч буурсан юм. Харин “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 27.59 ам.доллароор арилжаалагджээ.


"ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон олборлолтынхоо хэмжээг бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй гэж мэдээлсний дараа нефтийн үнэ унасан байна. 2020 оны эцэс хүртэл олборлолтын хэмжээг өдөрт 1.5 сая торхоор бууруулахыг ОПЕК санал болгожээ. Гэвч энэ саналыг ОХУ болон Казахстан эсэргүүцсэн байна. 


Холбоотой мэдээ