БНХАУ-ын худалдааны эргэлт 591.9 тэрбум ам.доллар болж, буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-07 13:56:48

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 1, 2 дугаар сард 11 хувиар буурч, 591.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухайн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна.


Экспортын хэмжээ 17.2 хувиар буурч, 292.4 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 4 хувиар буурч, 299.5 тэрбум ам.долларт хүрчээ.


2018 онд БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 12.6 хувиар өсөж, 4.62 их наяд ам.долларт хүрч байсан бол 2019 онд 2 хувиар буурч 4.57 их наяд ам.долларт хүрч байсан аж. 

Холбоотой мэдээ