Сүхбаатар аймгийн хөлбөмбөгчид улсын аваргад орох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 15:01:11

Говьсүмбэр аймгийн Чойр хотноо 4 сарын 22-ноос 4 сарын 26-ны хооронд зохион байгуулагдсан Талын бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгчид ЦОМ-ыг нь авчирчээ.

Тодруулбал Сүхбаатар аймгийн хөлбөмбөгчид 11 насны ангилалд  хүрэл, 13 насны ангилалд мөнгө, 15 насны ангилалд  алтан медаль хүртэж тэмцээнд аваргалан цомын эзэд болж, бүх баг УАШТ-д оролцох эрхээ авчээ. Мөн шилдэг мэргэн буучаар Сүхбаатар аймгийн тамирчин М. Эрдэнэбат шалгарсан байна.

Энэхүү тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан бөгөөд нийт 6 аймгийн 17 багийн 300 гаруй тамирчин 12 багц медалийн төлөө өрсөлджээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ