Ариутгалын пункт барих ажил 60 хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-05 15:26:25

Сүхбаатар  /МОНЦАМЭ/. Олон улсын Бичигт боомтоор газрын тос, нүүрсний импортын тээвэрлэлттэй холбоотойгоор тээврийн хэрэгслүүдийг ариутгах ариутгалын пунктыг барьж байна. Уг ажлыг түүхий эд тээвэрлэгч ААНБ-уудын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "Бичигт боомтод ажиллах ажлын хэсгийг томилж, бэлэн байдлыг хангуулах тухай" А/162 тоот захирамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  М.Өлзиймөнхөөр ахлуулсан ажлын хэсэг тус боомтод ажиллаж байна. Улмаар боомтын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан зөвлөмж, арга зүйгээр хангаж, шуурхай штабыг байгуулан, бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийн, штабын гишүүдийн чиг үүргийг тодорхой болгон төлөвлөлтийг хийж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч байгаа аж.

Мөн шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах болон ажиглалтын байрыг сонгон, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна


Холбоотой мэдээ