Төв аймагт "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 09:08:45

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, төслийн захирал Б.Батболд нар "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Эхлээд  төсөл, төсвийн төсөөлөл, тохижилтын санал гаргаж, сар орчмын дараа Зуунмод сумын гудамж, талбайд  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг төсөл нийслэл болон Увс, Архангай, Хэнтий аймагт хэрэгжиж дууссан бол Дархан, Эрдэнэт, Зуунмод Төвд хэрэгжихээр бэлтгэл хангаж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ