Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:54:38

Энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордонд Монгол Улсад орчин үеийн шүүх байгуулагдсаны 105 жил, Архангай аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл”-ийн уралдааныг зохион байгууллаа.

Архангай аймаг дахь сум дундын иргэний, захиргааны болон эрүүгийн шүүхүүд хамтран энэ сарын 21-нд зохион байгуулсан уг уралдаанд “Шүүхийн шинэчлэлийг өнөөдрөөс, өөрөөсөө эхлүүлэхийн тулд би, бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?”-гэсэн илтгэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Нямдаваа шалгарлаа.

Удаахь байрыг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах О.Батцэрэн, Н.Чинзориг нар эзэллээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ