Прокурорын байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-27 13:13:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа УОК-д өнөөдөр хандивлалаа. 


Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд, халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэв.


Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлж байна. Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, 100900031405 тоот дансанд хүлээн авах аж.


Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирус /COVID19/ дэлхийн 44 оронд 82175  хүнд халдаж 2800 хүн нас барсан бол 32 819 хүн эдгэжээ. 

Холбоотой мэдээ