Засгийн газар өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-26 10:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар яг одоо өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж коронавирусний халдвар, тархалтаас Монгол Улс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх талаар хуралдаж байна. 

Монгол Улс, Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад үйл ажиллагааг цаг алдалгүй авах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин болон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндйн сайд Д.Сарангэрл нарт чиглэл өгөөд байна. Үргэлжлүүлээд Улсын Онцгой комисс хуралдаж Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийн талаар нарийвчлан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. 


Сануулахад, Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ныг дуустал БНСУ руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлээд байгаа билээ.


Холбоотой мэдээ