Нийслэлийн төрийн захиргааны ажилтан хөл хорио дуустал гадаадад зорчихгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-24 12:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гаргаж, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч нарыг төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу явахыг хязгаарлав. 

Дээрх хориг нь 3 дугаар сарын 30-ыг хүртэл үйлчилнэ. Зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.


Холбоотой мэдээ