"Хуурамч мөнгө" хэсэгчилсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-22 23:56:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Цагдаагийн ерөнхий газар, Монгол банкнаас хамтран зохион "Хуурамч мөнгө" хэсэгчилсэн үйл ажиллагааг  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар  орон нутагт  зохион байгуулж байна.

Албаныхан Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай хамтран зах, худалдааны төв, арилжааны банкуудаар үйлчлүүлж байгаа иргэд, худалдаачдад шинээр хэвлэгдэн гарч байгаа 20000 болон 50 төгрөгийн дэвсгэртийн нууцлалын таних тэмдэг, хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар мэдээлэл хийжээ.

Мөн олон нийтийн газруудад зурагт хуудас байршуулж, сэрэмжлүүлгийг тараасан байна. 

Холбоотой мэдээ