Хавтгайн 2 ингэ зэрэг ботголлоо

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 14:42:10

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Хавтгай үржүүлгийн төвд Зэрэглээ болон Говьмаа нэртэй хавтгайн ингэнүүд нэг өдөр зэрэг ботголлоо.

Зэрэглээ ингэ нь говиос авчирсан зэрлэг ингэний ботго юм. Энэ жил гурав дахь удаагаа төллөж эр ботго гаргасан байна. Харин Говьмаа нэртэй ингэ нь “Захын ус” гэдэг газар төрсөн бөгөөд энэ жил 5 насандаа анхны ботгоо төрүүлж байгаа юм. Хавтгайн ингэ ихэвчлэн 4 насандаа хээл авч 5 насандаа ботголдог байна. Энэ жил Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгал орчин аялал жуулчлалын газар, Цогт сум, Баян тоорой  тосгоны Засаг даргын тамгын газрууд 400 боодол өвс нэмж бэлтгэж өгсөн байна.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ