“Ковид-19”-ын халдварын улмаас 2 122 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-20 11:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр 10:00 цагийн байдлаар мэдээллээ.

Тус өвчнөөр өнөөдрийн байдлаар 2122 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 75 586-д хүрсэн бол 16 027 хүн эдгэрчээ. Иймд иргэд уг вирусээс өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлэн өдөр тутамдаа амны хаалт зүүж хэвших, гараа тогтмол угаах, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байхыг тус яамнаас анхааруулж байна. 


Холбоотой мэдээ