Лед дэлгэцийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-18 11:34:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас аймгийн төв Сүхбаатар суманд байрлах лед дэлгэцийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан ашиглаж байна.

Уг лед дэлгэцийг хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээ мэдээллээр иргэд олон нийтийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх зорилгоор ажиллуулж байгаа юм.

Тухайлбал аймгийн Цагдаагийн газар зургаан төрлийн видео, 15 төрлийн постерыг өдөрт гурван удаагийн давтамжтайгаар нэвтрүүлж, иргэд, олон нийтийг мэдээллээр ханган ажиллажээ.

 

Холбоотой мэдээ