Дэлхийн гар утасны үзэсгэлэн коронавирусний улмаас цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-13 13:33:37

МАДРИД. /TASS/. Гар утасны дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох "Mobile World Congress" шинэ коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор цуцлагджээ.


“Amazon”, “Ericsson”, “Facebook, Intel”, “LG”, “Nokia”, “Sony” зэрэг олон томоохон компаниуд оролцохгүй гэдгээ мэдэгдсэний дараа зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан гэж үзэсгэлэнг зохион байгуулагч GSMA холбоо мэдээлсэн байна. Уг үзэсгэлэн хоёрдугаар сарын 24-27-ны хооронд Испанийн Барселона хотод болох байв. 


"Mobile World Congress" бол дэлхийн улс орнуудын үүрэн телефоны оператор компаниудын удирдлагууд, борлуулагчид болон контент эзэмшигчдийн оролцдог гар утасны үйлдвэрлэлийн дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг юм. Үзэсгэлэнг ихэвчлэн 100 мянга орчим хүн үздэг ажээ.


Холбоотой мэдээ