“Tesla” АНУ, Канадаас 15 мянган машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-13 10:39:02

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Tesla” компани гидравлик цахилгаан жолоодлогын хяналт алдагдахад хүргэж болзошгүй гэмтэл илэрсэнтэй холбоотойгоор X загварын жийп машинуудаа эргүүлэн татахаар болсон тухай АНУ-ын Хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар /NHTSA/ болон Канадын Тээврийн яам мэдээлэв.


"NHTSA" болон Канадын Тээврийн яамнаас мэдэгдсэнээр, хөнгөн цагаан боолт эвдэрч болзошгүй байгаа нь зарим машинуудын гидравлик цахилгаан жолоодлого алдагдахад хүргэж болзошгүй байна. Иймээс “Tesla” компани АНУ-аас 14 193, Канадаас 843 машинаа эргүүлэн татахаар болжээ.


“Tesla” компани бэхэлгээний боолтыг солино, мөн хэрэв шаардлагатай бол жолооны механизмыг солино гэж Канадын Тээврийн яам мэдээлсэн байна.


Америкийн “Tesla Motors” компанийг 2003 онд байгуулсан бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, түүнтэй холбогдох технологийг боловсруулж, үйлдвэрлэдэг. АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй тус компани цахилгаан тээврийн хэрэгслээс гадна өөрийн технологийг ашиглан батарей, цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэж “Toyota”, “Daimler” зэрэг автомашины компаниудад худалддаг байна.


Холбоотой мэдээ