ӨНӨӨДӨР: Уханьд төгсөгчдийн холбооноос БНХАУ-д хандив олгоно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-02-13 07:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцана.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын зөвлөх инженер, эрдэмтэн судлаачид “Ард түмний нэгдсэн эвсэл”-д нэгдэх талаар мэдээлнэ.

11.30 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Ухань хотод төгсөгчдийн холбооноос 20 сая төгрөг хандивлана.

14.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Ард түмний штаб”-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388

Холбоотой мэдээ