Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн тайлангаа ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-12 17:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид "Инвескор ББСБ" ХК 2019 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 18.46 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Тус ХК 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулсан тухай тайлан ирүүлсэн байна. Үүнд:

  • Хэрэглээний зээл - 11.1 тэрбум төгрөг,
  • ААН-ын зээл - 4.6 тэрбум төгрөг,
  • Иргэдийн бизнесийн зээл - 1.8 тэрбум төгрөг,
  • Кредит карт - 0.9 тэрбум төгрөг байгааг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв. Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ