AQAP бүлэглэлийн хоёр толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-10 13:32:57

МОСКВА. /TASS/. “Арабын хойг дахь Аль-Каида” террорист бүлэглэлийн хоёр толгойлогчийг барихад тус болох мэдээлэлд АНУ 11 сая ам.долларын шан амлажээ. Энэ тухай “Asharq Al-awsat” сонин цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


АНУ-ын Батлан хамгаалахын яам “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч агсан Касем аль-Реймигийн оронд өрсөлдөж буй хоёр террористыг баривчлахад туслах мэдээлэлд олон сая ам.долларын шагнал олгоход бэлэн байна хэмээн тус сонин мэдээлсэн байна. Тус бүлэглэлийн зэвсэгт этгээд болох Сааде аль-Авлакиг барьж өгөхөд тусалсан мэдээлэлд 6 сая ам.долларын шан амласан бол Халеде Батарфиний мэдээлэлд 5 сая ам.долларыг амлажээ.


“Rewards for Justice” хөтөлбөрийн хүрээнд энэ алхмыг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөр нь мөн АНУ дахь террористуудын байгаа газрыг олж өгөхөд тусалсан мэдээлэлд шан олгодог байна. 

Холбоотой мэдээ