Төрийн аудитын итгэмжлэл хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-03 17:00:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Төрийн аудитын газрын “итгэмжлэл” хүртжээ.

Сэлэнгэ аймаг дахь дээрх байгууллагууд Төрийн аудитын газраас 2019 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлэх итгэмжлэлийг хүртсэн аж. Үүнийг “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан нөхцөлд олгодог юм байна. Тус итгэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Энхтуяа гардуулан өгчээ. 

Холбоотой мэдээ