Сирийн гал зогсоох тохиролцоо нурахад хүрээд байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-23 15:11:46

НҮБ. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура нар Сирийн гал зогсоох тохиролцоо нурахад хүрээд байгаад сэтгэл түгшиж байна гэж мэдэгджээ.

Хамгийн сүүлд гэхэд Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотод агаарын цохилт өгч, 18 хүн амийг хөнөөсөн байна. Мөн Сирйин байлдааны нисэх онгоц Дамаск хотын ойролцоо сүйрсэн гэсэн мэдээлэл гарчээ.

Үүнтэй холбоотойгоор энхийн хэлэлцээ бүтэлгүйтэж магадгүй учир урьдчилан сэргийлэхийн тулд бүс нутгийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтэй байна гэж Стаффан де Мистура мэдэгджээ. Мөн тэрбээр, миний бодлоор уг мөргөлдөөний улмаас 400 мянга орчим хүн амиа алдаад байгаа бөгөөд энэ баталгаатай тоо биш ч гэсэн цаашид нэмэгдэх магадлалтайг анхааруулсан байна.

Босогчдын хяналтад байгаа Алеппо хотын зарим хэсэгт агаарын цохилт өгч байгаа нь нэг талаараа сэтгэл зовоосон хандлагыг бий болгож байгаа бөгөөд гал зогсоох тохиролцоог буцаан хэмнэлд нь оруулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.

Харин Барак Обама гал зогсоох тохиролцоо тогтворгүй болсонд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ