Сирийн байлдааны нисэх онгоцны нисгэгчийг "Лалын улс" барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-23 14:48:05

КУВЕЙТ. /TASS/. Өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотын зүүн өмнөд хэсэгт сүйрсэн тус улсын байлдааны нисэх онгоцны нисгэгчийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид барьцаалсан байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Сирийн Хама хотын оршин суугч, нисгэгч Аззам Эйд онгоц сүйрсэн газрын ойролцоо шүхрээр буусан гэж “Лалын улс” бүлэглэлийн хэвлэлд мэдээлжээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчдын хяналт байгаа, Дамаск хотын зэргэлдээх бүс нутагт Сирийн байлдааны нисэх онгоц сүйрчээ гэж Өрнөдийн хэвлэлд өчигдөр мэдээлсэн байна. Харин “Sky New Arabia” телевиз, Сирийн Зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоц сүйрсэн гэж мэдээлсэн боловч ямар төрлийн онгоц, ямар шалтгааны улмаас сүйрсэн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ