Дэлгэрцогт суманд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-03 13:50:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Томуу томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, короновирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсэг Дэлгэрцогт, Луус, Хулд, Гурвансайхан, Өндөршил суманд ажиллаж бэлэн байдлыг шалгажээ. 

Дээрх таван сумын хувьд Дэлгэрцогт сумаас бусад нь бэлтгэл бэлэн байдлын төлөвлөгөө гарган, ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгслийг хангаж, эрсдэл бүхий өвчтөнг хүлээн авах өрөө, тасалгааг бэлтгэсэн байдалтай байгаа бол төв зам дагуу байрладаг Дэлгэрцогт сумын хувьд бэлтгэл муу хангагдсан байна. Тиймээс тус суманд бэлтгэл байдлыг хангах талаар зөвлөгөө өгч, үүрэгжүүлж, ажлын хэсгээс эргэж, үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгана гэж аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ. 

Улаанбаатар, Мандалговь, Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг холбосон төв зам Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Хулд, Луус сумын төвөөр дайран өнгөрдөг учраас томуу томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, короновирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсгээс зам дагуу байрлалтай сумдынхаа  бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад ийнхүү анхаарч ажиллаж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ