Нутаг дэвсгэрт нь “Patriot” пуужингийн цогцолбор байршуулахыг хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
Ашиглаж буй цэргийн байгууламжуудаа болзошгүй халдлагаас хамгаалахын тулд “Patriot”
зенитын пуужингийн цогцолборыг нутаг дэвсгэрт нь байршуулах зөвшөөрөл олгохыг
АНУ-ын эрх баригчид Иракаас хүсжээ. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын
дарга нарын хорооны дарга Марк Милли
мэдэгдсэн байна.
АНУ 1 дүгээр
сарын 3-нд Багдадын нисэх онгоцны буудал орчимд пуужингийн цохилт өгсний улмаас
Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн
командлагч Касем Сулейманийн амь үрэгдсэн явдал болсны дараа Ойрхи Дорнодод нөхцөл
байдал эрс хурцадсан юм. Хариуд нь Ираны эрх баригчид 1 дүгээр сарын 8-ны шөнө Ирак
дахь хоёр байгууламжид пуужингийн цохилт өгсөн.
Америкчуудын
үйлдэл Иракийн эрх баригчдын зүгээс шүүмжлэл дагуулсан юм. Улс орноос нь гадны бүх
цэргүүдийг бүрэн гаргахыг шаардсан тогтоолыг Иракийн парламент 1 дүгээр сарын
5-нд баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг биелүүлэхээс татгалзаж,
Иракийн эрх баригчдад урьд өмнө нь байгаагүй хориг арга хэмжээ авахаа хатуу
сануулжээ.