58 шоо метр мод хууль бусаар бэлтгэснийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:13:24

Төв аймгийн хэмжээнд  "Ойн тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулсан 100 гаруй удаагийн  хяналт шалгалтанд  341 иргэн, 35 байгууллага аж ахуй нэгжийг хамруулснаас хууль бусаар 58 шоо метр  мод бэлтгэснийг илрүүлээд байгаа юм.

Үүнээс гадна бичиг баримтын 59 зөрчил илрүүлж, 18 албан шаардлага өгч, 8 дүгнэлт, 2акт бичжээ. Илэрсэн зөрчил,хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээг өмнөх жилтэй харьцуулахад тодорхой хувь буурсан ч цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын болон түр хугацааны эргүүл шалгалтыг эрчимжүүлж,дүн мэдээг цаг тухай бүрт нь авахаар болжээ.

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд хэрэглээнд 6451 шоометр, түлээ 21458 шоометр нийт 27909 шоометр мод олгож, орон нутгийн төсөвт 156.8 сая төгрөг төвлөрүүлжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ