“Булганд үйлдвэрлэв” төвийн худалдагчид таван сар цалингүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 14:30:01

Булган аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор “Булганд үйлдвэрлэв” нэртэй худалдааны цэгийг бий болгоод 5 сар гаруй боллоо.

Энэ цэгт дээл, хантааз, гутал, малгай, шүр сувдан хэлхмэл эдлэл, сандал ширээ, гэрийн хаалга тооно, сийлбэр, уран зураг, хөөрөгний даалин, гараар сүлжсэн сүлжмэл хувцас эдлэл, эмээл, эмээлийн хэрэгсэл зэрэг иргэдийн өөрсдийн гараар урлаж хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн барааг зарж борлуулж байна. Энд 90 орчим хүний эд зүйлс зарагдаж байгаа бөгөөд, худалдагч нь сарын 300 мянган төгрөгөөр цалинжина хэмээн суусан боловч одоогоор ямар ч цалин аваагүй байна. Цагаан сарын үеэр орлого овоо орж байсан, одоогоор орлого зогсонги байдалд орчоод байна гэсэн мэдээллийг худалдагч  Д.Батцэцэг мэдээллээ.

                                                                                                                            П.Батням

 

Холбоотой мэдээ