Монгол, Азийн уулчид хамтарсан авиралт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-22 14:15:36

 Тайванийн уулын нийгэмлэгийн 90 жилийн ойд зориулсан уулын олон улсын авиралтад уулын спортын ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин С.Заяа ахлагчтай баг энэ сарын 10-20-нд оролцоод эх орондоо ирлээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд  уулын спортын ОУХМ Ч.Тэрбиш, Г.Балжинням, С.Отгонбаяр, СМ Ч.Цэцэгмаа , Ц.Оюунцэцэг нар амжилттай оролцсон байна. Олон улсын энэ удаагийн хамтарсан авиралтад Япон, Солонгос, Сингапур, БНХАУ, Гонконг, Тайвань, Монголын баг тамирчид байсан бөгөөд тэд 2600-3600 метрийн оргилуудад гарч тугаа мандуулжээ.

Авиралтын үеэр хүчтэй салхи, ширүүн бороотой, зарим газарт авиралтын зам үерт эвдэрч, хамгаалалтын далан нурсан  хэдий ч уулчид амжилттай авирсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ