Тагнуулын алба хаагчид галын аюулаас хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-27 16:00:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газрын алба хаагч Ц.Рэнцэндорж, Д.Пүрэвдамба нар галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг аварчээ.

Өнгөрсөн амралтын өдөр буюу тодруулбал энэ сарын 26-ны шөнийн 04:31 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Баянхан" 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэгт орших иргэн Б-ийн гэрт гарсан гал түймрийн аюулаас дотор нь унтаж байсан иргэн Б, охин 7 настай М, хүү 3 сартай М нарын амь насыг иргэний журамт үүргээ биелүүлэн авран хамгаалсан байна.

Дээрх хоёр алба хаагч цаг алдалгүй ажиллаж, галын аюул хөрш айлын байшин руу дамжин орох эрсдэлээс хамгаалж чадсан төдийгүй аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Холбоотой мэдээ