Ким Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-27 11:09:54

ПЁНЬЯН. /BBC/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны авга эгч Ким Кён Хи зургаан жилийн дараа анх удаа олны өмнө харагдсан байна.


БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений охин, удирдагч агсан Ким Жөн Ирийн дүү Ким Кён Хи 2013 оноос хойш олны өмнө харагдаагүй ажээ. Түүний нөхөр Чан Сон Тэк 2013 онд “урван тэрсэлсэн" үйлдлийн улмаас цаазын ял сонсжээ.


KCNA” агентлагийн өнгөрсөн ням гарагт нийтэлсэн гэрэл зургаас үзэхэд Ким Кён Хи БНАСАУ-ын удирдагч болон түүний гэргийтэй зэрэгцэн сууж, шинэ жилийн баярын тоглолт үзэж байжээ. Мөн түүний нэрийг уг үйл ажиллагаанд оролцсон өндөр түвшний төлөөлөгчдийн жагсаалтад оруулсан байна.


БНАСАУ-ын талаар мэдээлдэг “NK News” цахим хуудасны эрхлэгч Оливер Хотэмийн мэдээлснээр, өдгөө 73 настай Ким Кён Хи олны өмнө гарч ирсэн нь гэнэтийн үйл явдал болсон бөгөөд түүнийг цөллөгдсөн эсвэл амиа алдсан байж магадгүй хэмээн БНАСАУ-ыг ажиглагчид таамаглаж байсан ажээ. 

Холбоотой мэдээ