Эквадорт амиа алдсан хүмүүсийн тоо 580-аас давжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-22 11:42:14

МЕХИКО. /Sputnik/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 580-аас давлаа гэж Эквадорын Прокурорын ерөнхий газар мэдэгдэв.

Нийт 587 хүн амиа алдсанаас 539 хүний хэн болохыг нь тогтоосон бөгөөд бусад 20 хүн нь Их Британи, Канад, Итали, Германы иргэд байна. Манта хотод хамгийн олон хүн амь үрэгджээ.

Энэ сарын 16-нд Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас 7000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн хэлснээр, гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ гурван тэрбум долларт хүрчээ.

Мөн тэрбээр "сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн санг бүрдүүлэхийн тулд төрийн зарим өмчийг худалдаж, татварыг нэмэх бодолтой байгаагаа" мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ