Триполи дахь нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоожээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 13:36:45

МОСКВА. /РИА Новости/. Ливийн нийслэл Триполи дахь “Митига” олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож, нислэгүүдээ Мисрата хот руу шилжүүлжээ.


Халиф Хафтарын Ливийн үндэсний арми болон Фаез Сарражийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газар хоорондын цэргийн мөргөлдөөн Триполи орчимд үргэлжилсээр байгаатай холбоотойгоор “Митига” нисэх онгоцны буудал  үйл ажиллагаагаа тогтмол зогсоосоор байгаа юм. Триполийн дээгүүрх нислэггүй бүсийг өргөтгөх тухайгаа Ливийн үндэсний арми 1 дүгээр сарын 8-нд мэдэгдсэн бөгөөд энэ бүсэд “Митига” нисэх онгоцны буудал багтаж байгаа аж. 

Холбоотой мэдээ