Бүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-22 16:38:38
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /Bleacherreport/. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс гурав дахь жилээ дараалан тэргүүллээ гэж “NBA”-ээс мэдэгджээ.


АНУ-ын Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жеймс “NBA”-гийн Бүх оддын тоглолтын санал асуулгыг 4 сая 747 мянган саналаар тэргүүлсэн байна. Үүний зэрэгцээ Өрнөд бүсийг Л.Жеймс, Энтони Дэвис болон Лос-Анжелес Клипперсийн тоглогч Кавай Леонард нар тэргүүлсэн байна.


Харин Дорнод бүсийг “Милуоки Бакс” багийн Яннис Адетокумбо тэргүүлсэн бол үүний араас Торонто Рэпторс багийн Паскаль Сиакам 2 сая гаруй санал авснаар удаалжээ.

Холбоотой мэдээ