Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-20 16:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг эхлээд байна.

Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, 70 мянган мэдрэгчийг айл өрхөд хүргэжээ.

Иймд угаарын хийн мэдрэгчийг зааврын дагуу ажиллуулж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ иргэдэд анхааруулж, зааварчилгаа хүргүүлж байна.


Холбоотой мэдээ