Японы төслийн баг Өвөрхангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-18 12:33:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Япон Улсын гадаад хэргийн яам, тус улсын Хүүхдийг ивээх сан хамтран Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг 2018 оноос эхлэн Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн менежер Ариса Обагаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт Арвайхээр, Уянга суманд ажиллалаа. Тэд төслийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцаж, дараагийн шинэ төслийн саналыг боловсруулахад орон нутгийн удирдлагууд, багш, эцэг эхийн саналыг сонсох зорилготой иржээ. Уг төслийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулахаар аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан “Төслийн орон нутгийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа юм.

Боловсролд тэгш хамруулах гэдэг нь суралцагсдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсийг үл хамааран хүн бүр тэгш боловсрол эзэмших эрхийг хэлж буй аж.

Холбоотой мэдээ