Орон нутаг дахь дээд боловсролын багш нарыг чадавхжуулж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-17 10:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны санаачилгаар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн санхүүжилтээр хөдөө орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадваржуулах сургалтыг Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургуулийн 20 багш, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 20 багш, Ховд их сургуулийн 32 багш буюу нийтдээ 70 гаруй багш хамрагдаж буй юм.

Сургалтын хөтөлбөрт Дээд боловсролын багш нарт тавих нийтлэг шаардлага, багшийн хөгжлийг дэмжих төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар орон нутгийн багш нар санал солилцохоос гадна хувь хүний буюу багшийн хөгжлийг дэмжсэн сонирхолтой илтгэл лекц сонсож, зарим их дээд сургуулийн сургалтын орчинтой танилцах дадлага ажил багтжээ.

Энэ удаагийн сургалтад Ховд их сургуулийн 30 гаруй багш өөрсдийнхөө хүсэлтээр ирсэн нь сургалтын үр өгөөж өндөр байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Холбоотой мэдээ