Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж авна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 09:58:44
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр байгуулсан Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн шалгаруулж авна хэмээн ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төв өнөөдөр зарлажээ.


Засгийн газрын энэ сарын 6-ны 03 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан тус албанд газар, түүний хөрс, газрын хэвлий, баялаг, ус, ургамал, агаар, ан амьтан судлаач, химич, эм зүйч, биологич зэрэг мэргэжилтэй иргэнийг ажилд авах аж.


Дэлгэрэнгүй мэдээллийг 99099679, 96014149, 70191511 дугаарын утсаар тодруулна уу.

Холбоотой мэдээ