Неандертальчууд шумбаж чаддаг байсан байж магадгүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-01-16 14:46:52

ЛОНДОН. /BBC/. Хүн төрөлхтөний өвөг дээдэс хэмээн үздэг Неандертальчууд хавтаст хясааны төлөө далайн гүн рүү шумбадаг байсан байж магадгүй болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Эртний хүмүүсийн талаарх судлаачдын таамаглал зарим талаар алдаатай байж болохыг уг судалгаа харуулжээ.


Неандертальчууд сэлдэг байсан эсэх талаарх тодорхой нотолгоо өдийг хүртэл байхгүй байсан боловч олон улсын судлаачдын баг 1949 онд Италийн агуйгаас олдсон хясаануудыг шинжилж үзэхэд Неандартальчуудын үед далайн ёроолоос түүсэн байх магадлалтай хясаанууд байжээ.


Plos One” сэтгүүлд нийтэлсэн уг судалгаанд тэмдэглэснээр, 90 мянга орчим жилийн өмнө Италийн Лацио бүс нутагт амьдарч байсан Неандартальчууд хавтаст хясааны хясааг хурц иртэй хэрэгслүүд болгон ашиглаж байсан ажээ.


Судлаачид 1949 онд явуулсан малтлагын үеэр илрүүлсэн 170 гаруй хэрэгслийг судлан шинжилсний дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр хясааны дийлэнх нь далайн эрэг дээр шидэгдэн гарч ирсэн төлөвтэй байсан бол дөрөвний нэгийг нь далайн ёроолоос түүсэн шинж ажиглагдсан байна. 

Холбоотой мэдээ