"Адуун чулуун", "Фронтиер Лэнд групп"-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-15 17:55:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж I, II, III ангиллын 38 ХК-ийн 78.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 314.424 ширхэг хувьцааг өнөөдөр арилжив. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Адуун чулуун" (ADL+15%) болон "Фронтиер Лэнд групп" ХК (MDR+15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" (TEE+9.57%) болон "Женко тур бюро" ХК (JTB-6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.1 хувиар өсөж, 19342.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,672,846,988,003 төгрөг боллоо. 


Холбоотой мэдээ